Инкубатор төвийн мэдээлэл
Нүүр

Инкубатор төвийн мэдээлэл

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд нийт 5 удаагийн инкубаторийн хөгжүүлэх хөтөлбөр зарлах ба сонгон шалгаруулалтыг Төслийн зөвлөх хорооны гишүүд хийнэ.

Солонгосын Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA –гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн сан хамтран Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төв төслийг 2016 оны 07-р сараас эхлүүлсэн. Санаачлагч талуудаас гадна энэхүү төсөлд Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт Банк хамтрагчаар оролцож байгаа бөгөөд төвийн бизнесийн сургалт, зөвлөгөө, уулзалтуудыг хариуцан ажиллаж байна.
Тус төв нь байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлснээсээ хойш 4000 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хүрч бизнесийн ур чдавар олгох сургалт, харилцаа холбоо үүсгэх уулзалт мөн борлуулалтанд холбох худалдааны өдөрлөг зэрэг үйлчилгээг хүргэснээс гадна төслийн хүрээнд нийт 160м2 талбайд нээлттэй сургалт, уулзалтын танхим, хамтын оффис, бизнес номын болон хүүхдийн булан бүхий эмэгтэйчүүдэд зориулсан цогц орчин бий болгоод байна.

Энэхүү төвийн үйл ажиллагаанд нэгдсэн Улаанбаатар хотын бизнес эрхлэгч болон бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд бодит үр дүнгүүд гарсаар байна. Хамгийн гол нь төвөөр үйлчлүүлсэн эмэгтэйчүүд тэдэнд хаяглагдсан тусгай тохилог, орчин үеийн чиг хандлага бүхий нээлттэй орчин мөн тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн сургалтууд үнэхээр том дэмжлэг болж байгааг хэлж байна.
Төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн томоохон ажлуудын нэг нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тусгай инкубатор төв байсан бөгөөд энэхүү төв нь 2017 оны 06-р сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мөн төслийг хэрэгжүүлэгч Азийн сангийн монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, Монгол дахь KOICA ОУ-н байгууллагын захирал Пак Сү Ён нар оролцлоо. Түүнчлэн нээлтийн үеэр НЗДТГ-н холбох мэргэжилтнүүд болон дүүргүүдийн ЖДҮ дэмжих төвийн төлөөлөл оролцож туршлага судаллаа.

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдэд зориулсан уг инкубаторын төв нь өөрийн хурдавчилсан 4 сарын тусгай хөтөлбөр, тохилог ажлын байр болон туршилтын бүтээгдэхүүнээ хийх оёдол, гар урлал, талх нарийн боов, компьютер, хүүхдийн өрөө, тоног төхөөрөмжөөс бүрдэж байгаа нь эмэгтэйчүүдэд өөрсдийн санаагаа бодитоор туршиж, бүтээх боломжийг олгох юм.

Одоогоор тус инкубатор төвд төслийн 3 дахь удаагийн шалгаруулалтанд амжилттай оролцсон 8 эмэгтэй бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ хөгжүүлэн ажиллаж байна. Инкубатор төвийн боломжууд эмэгтэйчүүдэд бизнесээ амжилттай эрхлэх чухал хөшүүрэг, идэвхи, урам зориг өгч байна.