Инкубатор
Нүүр

Инкубатор

БЭЭТ-н Инкубаторын хөтөлбөрийн гол зорилго нь бизнес санаатай болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг түргэвчилсэн хөтөлбөрөөр чадавхжуулж, шинэ, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засагт хувь нэмэр оруулахуйц эмэгтэй бизнесүүдийн хөгжүүлэх юм.

БЭЭТ-н Инкубатор төвийн 4 сарын хөгжүүлэх хөтөлбөр нь дараах 3 боломжийг бойжих бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хүргэнэ.

  • ОРОЛЦОГЧДОД ӨӨРИЙГӨӨ ШИНЭЭР НЭЭН ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОХ
  • ХҮРТЭЭМЖ, ӨСӨЛТӨД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ БИЙ БОЛГОН, ХӨГЖҮҮЛЭХ
  • БОРЛУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ

БЭЭТ-н ИНКУБАТОР-ын БОЛОМЖУУД

  • 1 жил үргэлжилэх чадавхжуулах ментор зөвлөх
  • 4 сарын үнэ төлбөргүй бүтээлч оффист байрлан ажиллах
  • Мэргэлжийн зөвлөхүүдтэй ганцаарчлан ажиллах
  • Бизнес Холболтын үйлчилгээ
  • Боломжит хөрөнгө оруулагч, хамтран ажиллах хамтрагчидтай холбоо тогтоох
  • БЭЭТ –н Хамтын оффис, уулзалтын буланг үнэ төлбрөгүй ашиглах боломж
  • Боломит сувагуудаар өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах 
  • Бусад бизнесүүдтэй туршлага хуваалцан суралцах
  • МҮХАҮТ болон Голомт Банкны мэдээллийн санд нэгдэх

СУРГАЛТ/УУЛЗАЛТ

  • Бизнес эрхлэгчийн эзэмших шаардлагатай ур чадварууд
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ цэнийг бүтээх
  • Бизнес загвар бүтээх
  • Санхүүгийн тооцоолол хийх
  • B2B борлуулалтын санал тавих
  • Хөрөнгө оруулагч, хэрэглэгч болон хамтрагч талуудад зориулсан бизнесийн санал тавих

ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

  • Бүтээгдэхүүн/ үйлчилгээний дизайн
  • Бүтээгдэхүүн/ үйлчилгээгээ дахин хөгжүүлэх
  • Туршилтын загвар бүтээх
  • Бүтээгдэхүүн/ үйлчилгээгээ зах зээлд турших (бүтээгдэхүүний тандалт, хэрэглэгчийн судалгаа)
  • Бүтээгдэхүүн/ үйлчилгээгээ баталгаажуулах
  • Борлуулалт, хөрөнгө оруулалтын уулзалтууд
  • Маркетинг/ брендинг стратеги
  • Борлуулалтын гэрээ хэлэлцээр хийх
  • Ажлын байрны бүтээлч зохион байгуулалт
  • Хөрөнгө оруулалч нартай уулзах уулзалтанд бэлтгэх

ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ ?

БҮРТГҮҮЛЭХ: Бизнес Эрхлэгч Эмэйгтэйчүүдийн Төвд бүртгэлтэй, сургалтанд уулзалтанд хамрагдаж байгаа оролцогч нар төвийн байранд биечлэн ирж хүсэлт гарган бүртгүүлнэ.
ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?: Бизнес Эрхлэгч Эмэйгтэйчүүдийн Төвд бүртгэлтэй бизнес санаатай болон бизнестэй эмэгтэйчүүд
ШАЛГАРУУЛАЛТ: Бизнес Эрхлэгч Эмэйгтэйчүүдийн Төвийн Инкубатор төвд хүсэлт гаргах эмэгтэйчүүдийг улиралд нэг удаа сонгох шалгаруулах бөгөөд шалгаруулалт нээлттэй, шударга байдлаар буюу бизнес санаагаа танилцуулах хэлбэрээр явагдана. Шалгаруулалтын өдрийг төвөөс улирал бүр зарлана. Нэг удаагийн шалгаруулалтаас 8 оролцогч шалгарч Инкубаторын хөтөлбөрт хамрагдах боломжтой.