Бидний тухай
Нүүр

Бидний тухай

Энэхүү төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Улаанбаатар Хотын Захирагаа, KOIKA ОУ байгууллага, Азийн Сан, “Хөгжлийн Шийдэл”ТББ, МҮХАҮТ, Нийслэлийн ЖДҮДэмжих Газар болон Голомт Банк зэрэг оролцогч талуудын оролцоотойгоор хэрэгжинэ.

Төслийн 3 жилийн хугацаа дууссаны дараа энэхүү төслийн хүрээнд бий болсон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв нь Нийслэлийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн төв болон үлдэж, ирээдүйд тогтвортой үйл ажиллагаа явуулан үлдэх юм.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх, амжилттай удирдахад чадавхжуулах замаар Нийслэл хотын засаг захиргаанд дараах хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БИЙ БОЛОХ 3 ГОЛ ҮР ДҮН

  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесийн үйлчилгээ авч, ур чадвараа нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлэх
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн Инкубатор төвөөр дамжуулан ур чадвараа сайжруулсаны үр дүнд илүү олон эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх нээлттэй боломжийг бий болгох
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааны үр дүнд илүү олон эмэгтэйчүүд бизнесээ мэргэжлийн түвшинд удирдаж чаддаг болох