Төслийн тойм
Нүүр

Төслийн тойм

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Энэхүү төсөл нь Нийслэлийн төр, захиргааны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой нийцэж байгаа юм. Бизнесийн туршлагагүй ч бизнес санаатай байгаа, мөн бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх хүсэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ үзүүлэх юм. Үүнд бизнес төлөвлөгөө, бизнесийн бүртгэл, бизнесийн зөвлөгөөтэй холбоотой үйлчилгээ мөн маркетинг, анхан шатны нягтлан бодох бүртгэл, менежментийн ур чадвар, харилцаа холбооны тухай сургалтууд, санхүүжилт хэрхэн олж авах тухай мэдээлэл, түүнчлэн шинээр болон одоо үйл ажиллагаа явуулж буй чадварлаг, шинэлэг санаа бүхий бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг богино хугацаанд хурдан бойжуулах бизнес инкубаторын үйлчилгээнүүд багтана. Бизнес инкубаторын хөтөлбөрт хамрагдах бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг ажлын байр, менторинг, бизнесийн зөвлөгөө, сургалт болон туршлага, мэдээлэл солилцох сүлжээний үйл ажиллагаанд хамруулна.  

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МОНГОЛ ДАХ АЗИЙН САНГИЙН ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨРҮҮД

Фермерийн аж ахуй эрхлүүлэх замаар эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах төсөл (2006-2012). Монголын Фермер эмэгтэйчүүдийн холбоотой хамтран эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, гэр хорооллын болон Ховд, Сэлэнгэ аймгуудын ажилгүй залуучуудыг чадавхжуулах, өрхийн орлогыг нь нэмэгдүүлж, санхүүгийн хувьд бие даалгах зорилготой цуврал төслүүдийг хэрэгжүүлсэн.

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих талаар. Жендэрийн Үндэсний Хороотой хамтран “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” Үндэсний хэлэлцүүлгийг 2014 оны 5-р сарын 14-нд зохион байгуулсан. 

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийг дэмжих талаар. 2015 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлсэн. 

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв Төсөл

Монгол Улсын бизнесийн салбарын томоохон хэсгийг албан бус бизнес эзэлдэг төдийгүй аж ахуйн нэгжүүдийн дийлэнхийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бүрдүүлж байгаа нь тус салбар цаашид өсөн дэвжих асар их нөөц бололцоотой болохыг харуулж байна. Бүс нутаг дах бусад улс орнуудыг бодвол Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо, мөн тэдний албан сектор дах эдийн засгийн оролцоо нь эрэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна. Гэсэн хэдий ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд бусадтай үр дүнтэй мэдээлэл, туршлага солилцох зорилгоор сүлжээ бий болгох, бизнесээ хөгжүүлж өсгөхөд хэрэгтэй техникийн мэдээлэл олж авах, аж ахуй эрхлэхтэй холбоотой үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн дэмжлэгэд хамрагдах асуудлууд хүндрэлтэй хэвээр байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес хөгжлийг дэмжин, тэдэнд тулгардаг саад бэрхшээлүүдийг даван туулахад тусалснаар Монгол Улсын эдийн засаг илүү тогтвортой болж, эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоогоор дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой юм. 

ТӨСЛИЙН ЗАГВАР
БЭЭТ төслийг боловсруулахдаа дор дурдсан асуудлуудыг харгалзан авч үзсэн болно. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээнд суурилах Хүсэл эрмэлзлэл, зорилго бүхий бизнес эрхлэх хүсэлтэй болон одоо бизнес эрхлэж буй эмэгтэйчүүдэд бизнес хөгжлийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай олгох Бизнес инкубаторын үйл ажиллагааг хурдавчилсан хөтөлбөрөөр явуулах Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв болон инкубаторын олон улсын сайн туршлага дээр суурилах
Төслийн зорилго
ХОТЫН ЭДИЙН ЗАСАГТ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРУУЛАХ ХУВЬ НЭМРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
ҮР НӨЛӨӨ
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесийн үйлчилгээ авч, ур чадвараа нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлэх БЭЭТ-ийн үйл ажиллагааны үр дүнд мэргэжлийн түвшинд бизнесээ удирдах эмэгтэй эзэнтэй бизнесүүдийн тоо нэмэгдсэн байх Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төвөөр дамжуулан ур чадвараа сайжруулсны үр дүнд илүү олон эмэгтэйчүүд бизнес эрхэлдэг болох
ҮР ДҮН
БЭЭТ байгуулагдсан байна Бизнесийн үйлчилгээний цогц материалыг боловсруулж, хэрэгжүүлсэн байна Эмэгтэйчүүдийн Бизнес инкубатор байгуулагдсан байна

Төслийн хугацаа: 2016 оны 1 сар - 2018 оны 12 сар дуустал
Төслийн санхүүжүүлэгч: КОЙКА (БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага)
Төслийн хэрэгжүүлэгч: Азийн сан
Төслийн гол хамтрагчид: УБ хотын ЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн ЖДҮ дэмжих төв, Хөгжлийн Шийдэл ТББ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Голомт банк/Голомт Секюритиз ҮЦХ ХХК