Мэдээ мэдээлэл
Нүүр Мэдээ мэдээлэл

WOMEN ENTREPRENEURS’ DEMO DAY

2018.2.21

WOMEN ENTREPRENEURS’ DEMO DAY

WOMEN’S DEMODAY

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв  төслийн шилдэг төслийн уралдаан

ХЭЗЭЭ: 2018/04/27 –НЫ ӨДӨР

НИЙТ ШАГНАЛЫН САН: 15,000,000 (шалгарсан 5 оролцогч тус бүр 3,000,000 хүртлэх сая төгрөг)

Зорилго: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бизнес эрхлэхэд дэмжих

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?:

  1. Улаанбаатар хотын харъяа бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд БЭЭТ төслийн харилцагч эмэгтэйчүүд (Инкубатор хөтөлбөрийн харилцагчдаас бусад)  
  2. Эмэгтэй оюутнууд
  3. Алслагдсан дүүргийн эмэгтэйчүүд
  4. Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?:

  1. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн байранд биеэр ирж бүртгүүлэх
  2. 2018 оны 3 сарын 16-аас - 4 сарын 13 хооронд бизнес төслөө ирүүлсэн байх
  3. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн Бизнес төсөл, бизнес танилцуулгын удирдаж, зөвлөгөө болох оролцогч нарт зарлагдсан сургалтанд хамрагдах
  4. Эхний шатны шалгаруулалтанд шалгарсан эмэгтэйчүүд 2018 оны 04-р сарын 27-нд болох WOMEN’S DEMODAY уралдаанд өрсөлдөнө.

Шалгарсан төсөлд ямар дэмжлэг үзүүлэх вэ?

  1. 3,000,000 ТӨГРӨГ: Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийн Бизнес хөгжлийн сангаас техник, тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэг авах боломжтой.
  2. Ментор зөвлөхтэй хамтран ажиллах нэг жилийн гэрээ

Оролцогч нарт зөвлөмж:

  1. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвөөс биечлэн зөвлөгөө авах
  2. Анхны бүтээгдэхүүн буюу загвар бүтээгдэхүүн гаргасан байх
  3. Төслийн зүгээс оролцогч нарт зарласан сургалтанд заавал хамрагдах